ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газраас 2007 онд 270 дугаар тогтоол гаргаж аймаг, нийслэлийн цагдаагийн газар, хэлтсийн криминалистикийн шинжээч, нэгдсэн эмнэлгийн шүүх шинжээч-эмч нарыг нэгтгэн “Аймаг, нийслэлийн шүүхийн шинжилгээний алба”-ыг 2009 оны 1 дүгээр сараас байгуулсан ба уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2008 онд Засгийн газрын 67,68 дугаар тогтоол гарч аймаг, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд “Шүүхийн шинжилгээний алба”-ыг хэрэгжүүлэгч агентлагийн статустай ажиллуулж байна.

Аймаг, нийслэлийн Шүүхийн шинжилгээний алба нь харъяа нутаг дэвсгэртээ болон шаардлагатай тохиолдолд хил залгаа Төв, Хэнтий, Дундговь, Дорноговь аймгуудын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хэргийн газрын үзлэгт оролцож, хэргийн газрын үзлэгийг мэргэжлийн өндөр түвшинд хийх, үзлэгээр олдсон эд мөрийн болон бусад баримт сэлтэд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн байгууллагын тогтоол, захирамж, хүсэлтээр  гарын мөр, мөр судлал, гар бичмэл, гарын үсгийн, хуурамчаар үйлдэгдсэн бичиг баримт, мөнгөн тэмдэгт зэрэгт криминалистикийн шинжилгээ хийдэг.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох үзлэг, задлан шинжилгээ, үхлийн шалтгаан тогтоох, цусны бүлэг тогтоох, согтолтын зэрэг тогтоох зэрэг лабораторийн шинжилгээ хийж дүгнэлт гаргадаг.

Гарын хээний болон галт зэвсгийн сумны хошуу, хонгионы бүртгэл мэдээллийн хүрээлэнгийн санг баяжуулах, илрээгүй гэмт хэрэгтэй холбогдол бүхий байж болох ул мөр, хэн болох нь тогтоогдоогүй цогцосны мэдээллийн сан бүрдүүлэх, хянах, ашиглах, хэрэг илрүүлэх, нотлоход шаардлагатай сорьц, дээжийг бий болгох, хүрээлэнгийн болон орон нутгийн мэдээллийн нэгдсэн сан байгуулахад оршино.

Одоо албаны дарга  х/ч Ц.Мөнхбат, нягтлан бодогчд/а Э.Баянмөнх, криминалистикийн ахлах шинжээч а/д Г.Мөнхсайхан, шинжээч д/а З.Эрдэнэбат , шүүх эмнэлгийн шинжээч эмч д/ч Л.Жаргалтогтох, д/ч Ж.Жаргалан , шүүх эмнэлгийн туслах ажилтан Х. Ичинхорлоо нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

            Тус алба нь иргэдэд нээлттэй ил тод байх ажлын хүрээнд дараахь үйлчилгээний журмыг танилцуулж байна.

Төлбөрт үйлчилгээний журам

            Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн тогтоол шийдвэрээр шүүх эмнэлэгийн амбулаторийн үзлэг, лабораторийн болон магадлан шинжилгээ хийхэд шаардагдах ажил үйлчилгээний төлбөр гаргуулах нь Монгол улсын хууль зүй дотоод хэргийн сайд, сангийн сайдын хамтарсан 2008.07.07-ны №170/271 тушаалаар зохицуулагддаг. Эрх бүхий байгууллагын шийдвэр тогтоолоор хийж байгаа амбулаторийн үзлэг, лабораторийн шинжилгээний төлбөрийг үзлэг шинжилгээ хийлгэж буй иргэн гаргана. Гэмт хэрэг илрүүлэх зорилгоор мөрдөн байцаах, прокурор, шүүхийн байгууллагын шийдвэрээр шарил шинжлэхэд гарсан зардлыг шинжилгээ хийх тогтоол гаргасан зардлыг шинжилгээ хийх тогтоол гаргасан тухайн байгууллага хариуцаж гаргана. Амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой нэн ядуу иргэдийг холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн төлбөрөөс чөлөөлж болно.

Шүүхийн шинжилгээний байгууллагын үйл ажиллагаа
Маш сайн
Сайн
Дунд
Хангалтгүй
Сайжруулах шаардлагатай
Poll Maker
hit counter

Шинэ мэдээ

 ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ

    Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн тогтоол шийдвэрээр шүүх эмнэлэгийн амбулаторийн үзлэг, лабораторийн болон магадлан шинжилгээ хийхэд шаардагдах ажил үйлчилгээний төлбөр                                                    Дэлгэрэнгүй                                                                                                           

   Шүүхийн шинжилгээний байгууллагын түүхэн товчоо

   1928 онд : Дотоодыг хамгаалах газрын даргын тушаалаар шифрийн нууц тусгай тасагт гэрэл зурагчны орон тоог шинээр бий болгож криминалистикийн    

                                                                Дэлгэрэнгүй

 Стресс, сэтгэлийг тайвшруулах арга замууд

ГСА-ийн Онцгой байдлын хэлтсийн хамт олонд 2015 оны 01-р сарын 17-ны өдөр ГСА-ийн ШША-ны дарга цагдаагийн ахмад Д.Чулуунбаатар               Дэлгэрэнгүй

          

Холбоо барих

Хаяг: Говьсүмбэр шүүхийн шинжилгээний алба

Утас:70543019  

E-mail: govisumber.nifs@yahoo.com

 

Албаны дарга

Д.Чулуунбаатар

Утас:93099577

Манай байршил

 Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 2-р баг  цагдаагийн хэлтсийн зүүн урд талд