ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХЭН ТОВЧОО

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн түүхийг судлахад
•    1928 онд : Дотоодыг хамгаалах газрын даргын тушаалаар шифрийн нууц тусгай тасагт гэрэл зурагчны орон тоог шинээр бий болгож криминалистикийн тоо бүртгэлийг хөтөлж эхэлсэн.
•    1930 онд: Бичиг гарын үсгийн анхны шинжилгээг Судар бичгийн хүрээлэнгээс Д.Нацагдорж, Цэвэл, Дотоодыг хамгаалах газраас Донров нар хийж дүгнэлт гаргаж байсан.


•    1937 онд: Зөвлөлт Холбоот Улсын мэргэжилтэн сургагч эмч А.И.Кусевицкий задлан шинжилгээ хийж анхны дүгнэлт гаргаж байсан.
•    1940 онд: Дотоод явдлын яамны сайдын 1940 оны 661 тоот тушаалаар Улсын цагдан сэргийлэх газрын Гүйцэтгэх албаны хэлтэст хээ шинжээчийн орон тоог батлан гэмт хэргийн тоо бүртгэл, хурууны хээ авах, гэмт хэрэгтний гэрэл зураг авах ажлуудыг хийж байсан.
•    1944 онд: Дотоод явдлын яамны сайдын 1944 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 14 тоот тушаалаар Улсын цагдан сэргийлэх газрын харьяанд “Шинжлэн магадлах техникийн тасаг” байгуулагдсан.
•    1958 онд: Цэргийн ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэн яамны сайдын 1958 оны 600 тоот тушаалаар Улсын цагдан сэргийлэх газрын Магадлан шинжлэх техникийн тасгийг “Шинжлэх ухаан техникийн тусгай тасаг” болгон өөрчилсөн.
•    1959 онд: Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1959 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 185 дугаар тогтоолоор Улсын нягтлан бодох экспертиз, нягтлан бодох бүртгэлийн товчоог Сангийн яамны харьяанд байгуулсан.
•    1960 онд: Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 198 дугаар тогтоолоор Шүүх эмнэлгийн магадлах товчоог Эрүүлийг хамгаалах яамны харьяанд байгуулсан.
•    1974 онд: Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн 1974 оны 559 дүгээр тогтоолоор Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Шинжлэх ухаан техникийн тусгай тасагт хими, физик, биологийн шинжилгээний лабораториудыг шинээр байгуулж, “Шинжлэх ухаан техникийн хэлтэс” болгон өргөтгөн зохион байгуулсан.
•    1990 онд: Цагдаагийн ерөнхий газрын даргын 1990 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 559 тоот тушаалаар Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Шинжлэх ухаан техникийн хэлтсийг Цагдаагийн ерөнхий газрын “Криминалистикийн шинжилгээний төв” болгов.
•    2002 онд: Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 189 дүгээр тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын бүтцийг батлаж Цагдаагийн ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний төвийг “Шинжилгээний хүрээлэн” болгон өргөтгөж, бүтэц орон тоог шинэчлэн баталсан.
•    2003 онд: Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 53 дугаар тогтоолоор Сангийн сайдын дэргэдэх “Шүүх нягтлан бодох бүртгэлийн магадлах товчоо”-г шинэчлэн байгуулсан.
•    2005 онд: Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 63 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яамны харьяа “Шүүх эмнэлгийн магадлах төв”, Сангийн сайдын дэргэдэх “Шүүх нягтлан бодох бүртгэлийн магадлах товчоо”, Цагдаагийн ерөнхий газрын “Шинжилгээний хүрээлэн”-г Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Шүүхийн шийнжилгээний үндэсний төв”-ийг байгуулсан.
•    2007 онд: Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 270 дугаар тогтоолоор Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн харьяанд аймаг, нийслэлийн шинжилгээний албадыг байгуулсан.
•    2008 онд: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн нэгдсэн байртай болсон.
•    2008 онд: Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 163 дугаар тушаалаар Гарын хээний шинжилгээний хэлтэс байгуулагдсан.
•    2009 онд: Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 67, 68 дугаар тогтоолоор аймаг, нийслэлийн шүүхийн шинжилгээний алба нь Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн статустайгаар бие даасан үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
•    2009 онд: Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 19 дүгээр тогтоолоор тус байгууллагыг “ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн” болгосон.
•    2009 онд: Монгол Улсын Их Хурлын 2009 оны намрын чуулганаар “ Шүүхийн шинжилгээний тухай” хуулийг баталсан.
•    2010 онд: “ Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтны тангараг”-тай болсон.

Шүүхийн шинжилгээний байгууллагын үйл ажиллагаа
Маш сайн
Сайн
Дунд
Хангалтгүй
Сайжруулах шаардлагатай
Poll Maker
hit counter

Шинэ мэдээ

 ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ

    Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн тогтоол шийдвэрээр шүүх эмнэлэгийн амбулаторийн үзлэг, лабораторийн болон магадлан шинжилгээ хийхэд шаардагдах ажил үйлчилгээний төлбөр                                                    Дэлгэрэнгүй                                                                                                           

   Шүүхийн шинжилгээний байгууллагын түүхэн товчоо

   1928 онд : Дотоодыг хамгаалах газрын даргын тушаалаар шифрийн нууц тусгай тасагт гэрэл зурагчны орон тоог шинээр бий болгож криминалистикийн    

                                                                Дэлгэрэнгүй

 Стресс, сэтгэлийг тайвшруулах арга замууд

ГСА-ийн Онцгой байдлын хэлтсийн хамт олонд 2015 оны 01-р сарын 17-ны өдөр ГСА-ийн ШША-ны дарга цагдаагийн ахмад Д.Чулуунбаатар               Дэлгэрэнгүй

          

Холбоо барих

Хаяг: Говьсүмбэр шүүхийн шинжилгээний алба

Утас:70543019  

E-mail: govisumber.nifs@yahoo.com

 

Албаны дарга

Д.Чулуунбаатар

Утас:93099577

Манай байршил

 Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 2-р баг  цагдаагийн хэлтсийн зүүн урд талд