Төлбөрт үйлчилгээний журам

Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн тогтоол шийдвэрээр шүүх эмнэлэгийн амбулаторийн үзлэг, лабораторийн болон магадлан шинжилгээ хийхэд шаардагдах ажил үйлчилгээний төлбөр гаргуулах нь Монгол улсын хууль зүй дотоод хэргийн сайд, сангийн сайдын хамтарсан 2008.07.07-ны №170/271 тушаалаар зохицуулагддаг. Эрх бүхий байгууллагын шийдвэр тогтоолоор йхийж байгаа амбулаторийн үзлэг, лабораторийн шинжилгээний төлбөрийг үзлэг шинжилгээ хийлгэж буй иргэн гаргана. Гэмт хэрэг илрүүлэх зорилгоор мөрдөн

байцаах, прокурор, шүүхийн байгууллагын шийдвэрээр шарил шинжлэхэд гарсан зардлыг шинжилгээ хийх тогтоол гаргасан зардлыг шинжилгээ хийх тогтоол гаргасан тухайн байгууллага хариуцаж гаргана. Амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой нэн ядуу иргэдийг холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн төлбөрөөс чөлөөлж болно.

ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ

НЭГ.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

  1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн тогтоол шийдвэрээр шүүх эмнэлгийн амбулаторийн гэмтлийн зэрэг тогтоох үзлэг, лабораторийн болон магадлан шинжилгээ хийхэд шаардагдах ажил, үйлчилгээний төлбөр гаргуулахад энэхүү журмыг мөрдөнө.
  2. Хувь хүний хүсэлтээр нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээг төлбөртэйгээр хийж үйлчлэхэд энэ журмыг мөрдөнө.

 

ХОЁР. ТӨЛБӨРТЭЙ ХИЙХ ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨРЛҮҮД

  1. Амбулаториор хийх гэмтлийн зэрэг тогтоох үзлэг, шинжилгээ
  2. Цогцост магадлан шинжилгээ хийх
  3. Шарил шинжлэх
  4. Цогцос хадгалах
  5. Хэн болох нь тогтоогдоогүй, хариуцах эзэнгүй цогцос оршуулах

 

 

Хувь хүний хүсэлтээр нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээг төлбөртэйгээр хийж үйлчлэхэд энэ журмыг мөрдөнө

ГУРАВ.ТӨЛБӨР ГАРГУУЛАХ НӨХЦӨЛ

  1. Эрх бүхий байгууллагын тогтоол шийдвэрээр хийж байгаа амбулаторийн үзлэг, лабораторийн шинжилгээниы төлбөрийг үзлэг шинжилгээ хийлгэж буй иргэн гаргана.
  2. Цогцост магадлан шинжилгээ хийх, ар гэрийнхний хүсэлтээр шарил шинжлэхэд талийгаачийн ар гэрийнхэн төлбөрийг хариуцна.
  3. Гэмт хэрэг илрүүлэх зорилгоор мөрдөн байцаах, прокурор, шүүхийн байгууллагын шийдвэрээр шарил шинжлэхэд гарсан зардлыг шинжилгээ хийх тогтоол гаргасан тухайн байгууллага хариуцна.
  4. Хэн болох нь тодорхойгүй, хариуцах эзэнгүй цогцосны ар гэрийнхэн нь тодорч ёс заншлын дагуу дахин оршуулах хүсэлт гаргавал цогцсыг оршуулсан газраас нь гаргаж өгөх , тээвэрлэх, хадгалах зардлыг төлүүлнэ.
  5. Амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой , нэн ядуу иргэдийг холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн төлбөрөөс чөлөөлж болно.

 

 

 

ДӨРӨВ.ТӨЛБӨРИЙН МӨНГИЙГ ХУРААН АВЧ ТӨВЛӨРҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ

 

  1. Төлбөрийг ШШҮХ, аймаг, нийслэлийн ШША-ны дансанд төвлөрүүлнэ.
  2. Төлбөрийн мөнгөний орлого, зарцуулалтыг тайлан, тэнцэлд тусгаж, түүнд төвийн удирдлага, албадын дарга нар хяналт тавина.

 

ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙН ЖАГСААЛТ

 

Төлбөртэй үйлчилгээний төрөл

Төлбөрийн хэмжээ /төг/

1

Гэмтлийн зэрэг тогтоох магадлан шинжилгээ

3.000

2

Нарийн мэргэжийн эмчийн нэмэлт үзлэг

5.000

3

Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хийж буй бэлгийн гэмт хэргийн шинжилгээ

5.000

4

Хүний цус , шээсэнд этилийн спирт тогтоох шинжилгээ

2.000

5

Насанд хүрэгчдийн цогцост хийх магадлан шинжилгээ

40.000

6

Хүүхдийн цогцос магадлан шинжлэх / 0-16 нас /

20.000

7

Шарил дахин шинжлэх / экскумаци /

50.000

8

Гадаадын иргэний цогцос магадлан шинжлэх

500.000

9

Цогцос зориулалтын машинаар тээвэрлэх / км тутамд /

500

10

Хэн болох нь тогтоогдоогүй цогцсыг тус байгууллага оршуулсны дараа ар гэр нь тодорч ёс заншлын дагуу оршуулах хүсэлт гаргавал цогцсыг оршуулсан газраас нь гаргаж өгөх ажлын болон тээвэрлэлтийн зардлыг төлүүлэх.

Үүнд: Тээвэрлэлт / км-т /

         Ажлын хөлс

45.000

500

50.000

 

Шүүхийн шинжилгээний байгууллагын үйл ажиллагаа
Маш сайн
Сайн
Дунд
Хангалтгүй
Сайжруулах шаардлагатай
Poll Maker
hit counter

Шинэ мэдээ

 ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ

    Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн тогтоол шийдвэрээр шүүх эмнэлэгийн амбулаторийн үзлэг, лабораторийн болон магадлан шинжилгээ хийхэд шаардагдах ажил үйлчилгээний төлбөр                                                    Дэлгэрэнгүй                                                                                                           

   Шүүхийн шинжилгээний байгууллагын түүхэн товчоо

   1928 онд : Дотоодыг хамгаалах газрын даргын тушаалаар шифрийн нууц тусгай тасагт гэрэл зурагчны орон тоог шинээр бий болгож криминалистикийн    

                                                                Дэлгэрэнгүй

 Стресс, сэтгэлийг тайвшруулах арга замууд

ГСА-ийн Онцгой байдлын хэлтсийн хамт олонд 2015 оны 01-р сарын 17-ны өдөр ГСА-ийн ШША-ны дарга цагдаагийн ахмад Д.Чулуунбаатар               Дэлгэрэнгүй

          

Холбоо барих

Хаяг: Говьсүмбэр шүүхийн шинжилгээний алба

Утас:70543019  

E-mail: govisumber.nifs@yahoo.com

 

Албаны дарга

Д.Чулуунбаатар

Утас:93099577

Манай байршил

 Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 2-р баг  цагдаагийн хэлтсийн зүүн урд талд